Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

сурагчдын дунд "мини парламент" арга хэмжээ зохион байгуулагдлаа

2017-12-26

                                          2017 оны 12 дугаар сарын
              Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ойн хүрээнд Батширээт сумын ЕБС-ийн 9 дүгээр ангийн сурагчдын дунд “МИНИ ПАРЛАМЕНТ” арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү ажлын зорилго нь НӨУБ-ын эрх үүрэг, сумын хурлын байгууллага хэрхэн ажилладаг, Тэргүүлэгч, Төлөөлөгчдийн талаар мэдлэг мэдээлэл өгөх, сурагчид өөрсдөдөө тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэхийн тулд өөрсдийн төлөөллийг сонгон сурагчдын ИТХурлыг байгуулан төлөөллөөрөө дамжуулан тухайн асуудлаа хэрхэн шийдэх талаар гарц гарган шаардлагатай тохиолдолд сумын ИТХуралд асуудал дэвшүүлэн хүргүүлэн ажиллах юм. 9 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулсан сонгуулийн үр дүнгээр нийтдээ 15 төлөөлөгч сонгогдон хурлын дарга тэргүүлэгчдээ сонголоо. 
Сурагчдын хурлын даргаар: Э.Ариун-Эрдэнэ
Төлөөлөгчдөөр : Г.Отгонбат
  • Б.Өсөхбаяр
  • Б.Чингүүнжав
  • Ц.Отгончимэг
  • Б.Болор
  • Б.Учрал
  • Ц.Цолмонбаяр
  • М.Өсөх-Ирээдүй
  • Х.Буянзаяа
  • С.Сувдансондор
  • М.Анар
  • Б.Энхжин
  • Б.Баасанхүү
  • Б.Жавзмаа
     Ийнхүү сурагчдынхаа итгэлийг хүлээн сонгогдсон сурагчид дараагийн хуралдаанаа товлон хурлаар хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэн баталлаа. Дараагийн хуралдаанаар: Хог хаягдлын талаар, Сурагчдын харилцааны талаар, Сургуулийн “ОО”-ийн /Жорлон/ асуудал зэргийг авч хэлэлцэх юм.










УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%