Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийн 15 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон Ж.Булганцэцэг,16 дугаар хороодын Иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон Н.Сэргэлэн нарт “Ажлын үнэмлэх” гардууллаа.
Тэрээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс та бүгддээ дахин сонгогдсонд баяр хүргэж хамтарч дэмжиж ажиллах болно гээд бүгдэд нь баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсэв.