Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Сүхбаатар дүүргийн иргэдтэй Соёлын төв өргөөнд уулзлаа.
Тэрээр уулзалтын эхэнд тайзнаа ахмад, залуу үе гээд салбар бүрийн төлөөлөл болсон иргэдийг урин суулгаж, сэтгэгдлийг нь сонсож уулзалтаа эхлүүлэв.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь санаачлан эхлүүлсэн болон болон хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа тухай танилцууллаа. Мөн монголчууд бидэнд байгаа хөгжих боломж, давуу талуудыг онцлон дурдав.
Төрийн тэргүүн нийгэмд тулгамдаад байгаа бүхий л асуудлын талаар иргэдийн санал, хүсэлтийг сонсч, энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурал, Засгийн газартай бүхий л боломжоороо хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Тэрээр “Би иргэд та бүхэндээ амласан амлалтаа мартаагүй, амласнаа биелүүлэхэд та бүхэн дэмжлэг болж ажиллаарай” гэв.