Аймгийн ГХУСАЗЗөвлөлөөс Архидан согтуурахтай тэмцэх, аливаа хүчирхийлэл, танхайрал, хулгай болон зам, тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор нутаг дэвсгэрийн хэмжээнд “Гэмт хэрэг зөрчилгүй аюулгүй амар тайван орчин” аяныг зохион байгуулж, сум, байгууллагад 7-14 хоног дэвтэр, цом аялуулсан байна. Аяны зорилгыг амжилттай сайн хэрэгжүүлсэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг сайн зохион байгуулж тайлагнасан сум, байгууллагыг шалгарууллаа. Сумдаас Сайнцагаан, Өлзийт, Хулд сум 1-3-р байранд Өндөршил, Дэрэн сум 4-5-р байранд шалгарсан байна.