Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“МИНИЙ ТУСЛАХ 104” ҮЙЛЧИЛГЭЭ ДАРХАНД НЭВТЭРНЭ

2018-01-29

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн яаралтай тусламжийн дуудлагыг дуут болон дүрст хэлбэрээр хүлээн авч, дамжуулах тэдэнд зориулсан үйлчилгээний байгууллагатай холбох зорилготой тусгай дугаар 104 үйлчилгээ 2017 оны 09 дүгээр сараас эхлэн Улаанбаатар хотод нэвтэрч өнгөрсөн хугацаанд нийтдээ 300 орчим хэрэглэгчтэй болжээ. Тус үйлчилгээг Дархан-Уул аймагт нэвтрүүлэхээр  /2018.01.27/ “Юнител” ХХК-ийн холбогдох мэргэжилтнүүд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл өглөө. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд дуут болон дүрст хэлбэрээр мэдээлэл хүргэх, яаралтай тусламжийн дуудлага цаг алдалгүй дамжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төрийн болон Төрийн бус байгууллагын үйлчилгээг холбох давуу талтай юм байна. Монгол улсад нийтдээ 100 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаас манай аймагт 4700 иргэд байдаг байна. Энэ өдрийн танилцуулах өдөрлөгт 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож мэдээллийг авлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ХХҮГ-аас авах боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБА


 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%