Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн Орхон аймагт эхэллээ

2018-02-02

  Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн өнөөдөр Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд эхэллээ. Уг зөвлөгөөнийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд 3 дугаар бүс буюу Орхон аймагт болж буй энэ удаагийн зөвлөгөөнд Орхон, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар оролцож байна.
  Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал үг хэлсэн бол БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг “Ерөнхий боловсролын тулгамдсан асуудал, бодлогын шинэчлэл” сэдвээр, БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн А.Мөнх-Оргил “Багшийн цалин хөлсний шинэчлэл” сэдвээр тус тус илтгэл тавьлаа. 
  Нэгдсэн хуралдааны дараа “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл”, Багшийн хөгжил цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхэд хөгжил, хамгаалал, хүмүүжил төлөвшлийн бодлогын чиглэл” гэсэн сэдвээр салбар хуралдаанууд үргэлжилнэ. 
  Тус зөвлөгөөн “Шинэ хандлага-Шинэ өөрчлөлт-Шинэчилсэн бодлого” уриан дор үргэлжилж байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%