Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, дүүргийн Замын Цагдаагийн хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ААНБ, Төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангах, хамтран ажиллах зорилгоор “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” нэгдсэн зөвлөгөөнийг анх удаа зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, 19 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, Нийслэлийн төр захиргааны байгууллагын төлөөлөл, дүүргийн удирдлага, Замын цагдаагийн алба, ТББ-ын төлөөлөл оролцов.
Зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, 19 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, Нийслэлийн төр захиргааны байгууллагын төлөөлөл, дүүргийн удирдлага, Замын цагдаагийн алба, ТББ-ын төлөөлөл оролцов.
Нэгдсэн зөвлөгөөнийг дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ нээж хэлсэн үгэндээ бид өнгөрсөн хугацаанд дүүрэгт гарч байгаа гэмт хэрэг, түүний шалтгаан, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр “Амар тайван Чингэлтэй”, “Иргэдийн оролцоотой хяналттай орчин” хөтөлбөрүүдийг иргэдийнхээ оролцоонд тулгуурлан хэрэгжүүлсэнээр дүүргийн нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь гэрэлтүүлэгтэй, камерын хяналттай орчин болсон нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан орчин нөхцлийг бүрдүүлэхэд тодорхой ахиц гарсан гэдгийг онцоллоо.
Дараа нь Цагдаагийн Ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж зөвлөгөөнд оролцогчдод үг хэлж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дэд дарга Ж.Эрдэнэбат Чингэлтэй дүүргийн өнөөгийн байдал , дүүргийн ИТХ-ийн Ажлын албаны дарга, ГХУСАЗСЗ-ийн гишүүн Ц.Алтанцацрал Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааны тухай, Дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль “ЕБС, цэцэрлэгүүдийн орчны аюулгүй байдлын нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, Чингэлтэй дүүргийн Замын Цагдаагийн .хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Д.Ганболд “Дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осол, хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл”, Замын цагдаагийн албаны техник, замын хяналтын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан “Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба Чингэлтэй дүүрэг” зэрэг сэдвүүдээр илтгэл танилцуулж оролцогчид санал солилцов.
Мөн үеэр дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилго бүхий Чингэлтэй дүүргийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөлийн дарга А.Дамцагдорж Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөний түгжрэл саатлыг арилгахад хамтран ажиллах зорилгоор Тэди, Мобиком, Нарантуул 2, Хүчит шонхор, Алтжин, Тахь-Ко гэсэн 6 аж нэгжтэй санамж бичиг байгууллаа.