Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ 5 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

2018-02-07

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо.  
Хуралд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд хурлын ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүн  Ц.Алтанцацрал, Сүхбаатар, Баянзүр, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн Д.Одхүү, дүүргийн Прокурорын газрын дарга, зөвлөлийн гишүүн Д.Булганцэцэг, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Сүрэн, Замын цагдаагийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Ганболд, Онцгой байдлын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайхан, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн  Д.Хишигбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн  М.Цэцэгээ, Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва,  зөвлөлийн нарийн бичгийн дарга, зөвлөлийн гишүүн  Б.Отгонгэрэл, ЗДТГ-ын Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Батмөнх нар оролцов. 

Өнөөдрийн хурлаар асуудлыг Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл Хороодын урьдчилан сэргийлэх баг, Хэв журмын урамшилтай эргүүлийн ажлыг тус тус дүгнэж, нэгдүгээр сарын урамшуулал олгох, Хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийг шагнах тухай, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд хурлын ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүн  Ц.Алтанцацрал “Гарын авлага хэвлүүлэх”, “Сургалт санхүүжүүлэх тухай” асуудлуудыг танилцуулж Зөвлөлийн гишүүд хэлэлцэн батлав. 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжиж, сургалтын төслийг салбар зөвлөлөөс санхүүжүүлж хамтран ажиллахаар боллоо. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 242
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%