Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2018 ОНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

2018-02-12

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтнуудын 2018 оны  үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагаа өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12--ны өдөр боллоо.
Арга хэмжээг нээж дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ 2017 онд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж ажилласан ажилтнууддаа баяр хүргээд 2018 ондоо амжилт бүтээлээр дүүрэн ажиллахыг ерөөлөө.
Төсвийн ерөнхийлөн захирагч, Төсвийн шууд захирагч, Менежер, Төрийн албан хаагчидтай тус тус  2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ байгуулж, тухайн жилдээ хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа баталгаажуулав. 
Үүний дараа ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Үр дүнгийн гэрээ байгуулсан нийт Төрийн албан хаагчдад баяр хүргээд цаашид анхаарч ажиллах, хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг чиглэл өгсөн юм
Үр дүнгийн гэрээ нь төрийн албан хаагчийн тухайн жилд гүйцэтгэх ажил, үүрэг, хариуцлагыг тодорхойлох зорилготой бөгөөд ажилтнуудын хийж хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөн, үйл ажиллагааг оновчтой зөв зохион байгуулах, ажлын гүйцэтгэлийн үр нөлөөг дээшлүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах зорилгоор байгуулдаг билээ.  














УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 242
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%