Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал маань 2017 оны ажил хөдөлмөрөө үнэлүүлж 2-р байранд шалгарлаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оны ажлыг дүгнэж 17 сумаар явж шалгалт хийж НӨУБ-ын үйл ажиллагаатай танилцаж, бидний ажлыг дүгнэж ажлын үр бүтээл амжилтаар нь байр эзлүүлэн шагнаж урамшууллаа. Тус байранд манай Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал маань 2-р байр эзэлж шагналаа гардаж авлаа. Цаашид илүү их зүйлийг хийж бүтээж иргэдтэйгээ хамтдаа хөгжиж ажиллах болноо. Ховд хотынхоо иргэд та бүхэнд баярлсанаа илэрхийлье.