Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2018-02-27

2018.2.27

“Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ МОН-13-303” төслийн зүгээс төсөл хэрэгжүүлж байгаа “Хавтгар” ОНТХГазрын тогтвортой санхүүжилтийн шийдлийг хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөг орон нутгийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд болон нөхөрлөлүүдийн төлөөлөлд танилцуулан хүлээлгэж өгөх, оролцогч талууд цаашид хэрхэн хамран ажиллах талаар санал солилцох уулзалт хэлэлцүүлэг сумын иргэний танхимд зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт төслийн үндэсний зохицуулагч Б.Оюунтүлхүүр, аймгийн БОАЖГ-ын дарга Б.Дархантөр, мэргэжилтэн Мөнх-Эрдэнэ, сумын ИТХ-ын Тэргүүлэгч гишүүд Ц.Баярсайхан, Б.Ууганбаяр, Д.Хонгорзул, “Хавтгарын хөгжил” ОНӨААТҮГазрын захирал Г.Ганцогт, БОХУБайцаагч Б.Мөнх-Очир, байгаль хамгаалагч Н.Ганболд, Б.Очирпүрэв, А.Амархүү болон ОНТХГазрын ойр орчмын нөхөрлөлүүдийн дарга, идэвхтэн байгаль хамгаалагч нар хамрагдсан байна.

Уулзалт хэлэлцүүлгийн дараа тус төслийн зүгээс сумын ЗДТГ-т тоног төхөөрөмж /Зургийн аппарат/ гардуулан өгсөн бөгөөд өмнө төслөөс олгосон хөрөнгийн бүртгэл тооллогыг хийлээ.




УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%