Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН 10 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2018-02-28

     Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 10 дугаар Хуралдаан өнөөдөр /2018.02.28/ 97 хувийн ирцтэй эхэлж, Хуралдаанд аймгийн Аудитын газрын дарга, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, агентлагийн дарга нар болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар, зарим мэргэжилтнүүд урилгаар оролцов.
Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч З.Бадрал, Бичиг баримт боловсруулах комисст Төлөөлөгч М.Жаргалсайхан, С.Ганзориг, О.Энхзаяа,  нар  сонгогдон ажиллалаа. 
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Хуралдааны эхэнд аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 9 дүгээр Хуралдаанаас хойш Тэргүүлэгчдийн хурлаас гарсан тогтоол,  шийдвэрийн талаарх мэдээллийг Төлөөлөгчдөд хүргэлээ.
Тус хуралдаанаар “Аймгийн Орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгө батлах тухай”, “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай”, “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай”, “Журам батлах тухай”, “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, гудамж зам, хамрах хүрээ, төлбөрийн хэмжээг тогтоох тухай”, “Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.
 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%