Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ШИЛЖИХ ҮЛДЭГДЛЭЭС ЗАРЦУУЛАХ ТӨСВИЙГ БАТЛАВ

2018-02-28

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 10 дугаар Хуралдаанаар /2018.02.28/ аймгийн 2017 оны орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах төсвийн төслийг хэлэлцэв.
Аймгийн 2017 оны орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах төсвийн төслийг аймгийн Засаг дарга С.Насанбат илтгэж,  аймгийн Аудитын газраас аймгийн 2017 оны орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах төсвийн төсөлд өгөх санал”-ыг аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх Аудитор Ч.Чүлтэмбат,  Аймгийн ИТХ-ын Өмч төсөв, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны аймгийн 2017 оны орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах төсвийн төсөлд өгсөн дүгнэлт”-ийг тус хорооны дарга  Б.Жавхлан нар  тус тус танилцуулсан юм. 
Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэлээр орон нутгийн төсвийн шилжих үлдэгдэл 2,211.0 сая төгрөг бөгөөд үүнээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын шилжих үлдэгдэл 546.7 сая төгрөг, байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээний зардлын шилжих үлдэгдэл 71.8 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн шилжих үлдэгдэл 271.4 сая төгрөг, татварын давсан орлого 587.8 сая төгрөг, халамжийн сангийн үлдэгдэл 463.7 сая төгрөг, нийтийн тээврийн автобусны хөнгөлөлтийн шилжих үлдэгдэл 19.4 сая төгрөг, төсвийн байгууллагуудын зарлагын хэмнэлт 250.2 сая төгрөгөөр тус тус гарсан байна. 
Аймгийн ИТХ-ын ээлжит бус 10 дугаар Хуралдаанаар 2018 оны аймгийн төсвийн орлогыг 22,615.2 сая төгрөгөөр, зарлагыг 22,503.9 сая төгрөгөөр, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 458.9 сая төгрөгөөр, гадаадын төслийн зээлийн санхүүжилтийг 4,200.0 сая төгрөгөөр, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 918.6 сая төгрөгөөр, сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 1,537.7 сая төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн санг 1,305.0 сая төгрөгөөр, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 33,114.9 сая төгрөгөөр тус тус баталлаа.
Аймгийн 2017 оны орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах төсвийн санхүүжилтээр Дархан сумын 1 дүгээр багийн автозамыг хатуу хучилттай болгох 3 үе шатны ажил, Дархан сумын 6,7,8 дугаар багийн төв автозамыг хатуу хучилттай болгох 2 үе шатны ажлын зөрүү санхүүжилт, Дархан сумын 15 дугаар багийн доторх төв автозамын засвар, Дархан сумын 4 дүгээр багийн орон сууцны хороолол доторх автозамын засвар, Дархан хотын алслагдсан гэр хорооллын хүүхдэд зориулсан нийтийн тээврийн автобус, Төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх төсөл, Эрчимжсэн мал аж ахуйн суурьшлийн бүс,  Мал бүхий иргэдэд суурьшлийн бүсийг тус тус байгуулах ажлын хүрээнд дэд бүтэц шинээр татах, Дархан сумын 8 дугаар баг 12 дугаар байрны 1 блокны дээврийн засвар, "Төрийн албаны цахим систем" төслийн зөрүү санхүүжилт, Хаягжилт төсөл, Өрхийн эмнэлгүүдийн техник хэрэгсэл /2 автомашин/, НААҮГ-ын өвлийн хүлэмжийн дотор халаалт, Татварын хэлтсийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт  зэрэг зэрэг олон чухал ажлуудыг хийхээр төлөвлөж байна.   

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%