Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ажлын алба, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн Тамгын газартай хамтран “ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ”-ийг сурталчлан таниулах сургалтыг 1-19 дүгээр хороодын Иргэний танхимд зохион байгуулав.
Сургалтыг Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр удирдан явуулж Шүүхийн тамгын газрын мэргэжилтэн Г.Энхтунгалаг, Олон нийт хариуцсан ажилтан н.Баяржаргал нар Шүүхийн Иргэдийн Төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Шүүхийн Иргэдийн Төлөөлөгч гэж хэн бэ?” сэдвийн хүрээнд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрх, үүрэг хариуцлага, шүүх хуралдаанд хэрхэн оролцох, шүүх хуралдааны дэгийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч харилцан ярилцаж тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Мөн үеэр шүүхийн иргэдийн төлөөлөгчид зориулсан гарын авлага, богино хэмжээний шторк үзүүлж сургалтыг амжилттай зохион байгууллаа.Сургалтад Чингэлтэй дүүргийн 19 хорооны Шүүхийн Иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсон иргэд болон оролцохыг сонирхсон нийт 170 гаруй иргэд хамрагдсан байна.
Иргэдийн Төлөөлөгчийн бүрэн эрх /Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиас/
Иргэдийн Төлөөлөгч нь анхан шатны шүүхээс хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэхэд оролцоно.Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс эрүүгийн хүнд, онц хүнд хэрэг болон ээдрээ төвөгтэй буюу хэрэг маргаан хянан шийдвэрлэх хуулиудад тусгайлан нэрлэж заасан иргэний, захиргааны хэрэг маргаануудыг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхэд оролцох болсон. Ингэж оролцохдоо шүүх бүрэлдэхүүнд багтаж аливаа хэрэг маргааныг таслах эрхтэйгээр оролцоно.
Иргэдийн төлөөлөгч нь аливаа хэрэг маргааныг шүүхийн анхан шатны журмаар бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхэд бусад шүүх хуралдаан оролцохгүй.