Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​ХОРООДЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАГУУДЫН ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ,ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ГУРАВДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2018-03-13

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-ны өдөр хуралдаж 9 асуудал хэлэлцэн батлав.   
Хуралд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд хурлын ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүн  Ц.Алтанцацрал, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн А.Дамцагдорж, Сүхбаатар, Баянзүр, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн Д.Одхүү, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Ө.Эрдэнэхүү, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн О.Амарсанаа, Замын цагдаагийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Ганболд, Онцгой байдлын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайхан, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн  Д.Хишигбаатар, Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва,  зөвлөлийн нарийн бичгийн дарга, Б.Отгонгэрэл нар оролцов. 

Өнөөдрийн хуралдаанаар Хороодын Урьдчилан сэргийлэх багийн ажлыг дүгнэж, 2 дугаар  сарын урамшуулал олгох тухай, Хороодын Хэв журмын урамшилт эргүүлүүдийн ажлыг дүгнэж,  2 дугаар  сарын урамшууллыг олгох тухай, Хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийг шагнах тухай,  Нийтийн эргүүлүүдийн үнэмлэх хэвлүүлэх тухай, Үзүүлэх сургалт зохион байгуулах тухай  “Миний гудамж-Гэмт хэрэг зөрчилгүй гудамж” аян зарлах тухай, “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” аян зарлах тухай, “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” аян зарлах тухай,  Хороодын урьдчилан сэргийлэх багуудын дунд төслийн уралдаан зарлах тухай асуудлуудыг Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл, “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэмийн гишүүдийн чуулга уулзалт зохион байгуулах тухай” Чингэлтэй дүүргийн 37-р сургуулийн нийгмийн ажилтан  Д.Бадамдорж тус тус танилцуулж, Зөвлөлийн гишүүд холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
  
Өсвөрийн сэргийлэгч сайн дурын  бүлгэмийн гишүүдийн чуулга уулзалт гуравдугаар сарын 20, Хороодын урьдчилан сэргийлэх багуудын үзүүлэх сургалт, туршлага солилцох уулзалтыг дүүргийн 3 дугаар хороонд 3 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар тус тус төлөвлөгдсөн байна. 



УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 242
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%