Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Олон улсын хүмүүнлэгийн тусламжийг олгож эхлэв

2018-03-15

Монголын УЗН-ээс олон улсын Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд тавьсан хүсэлтийн дагуу Монгол улсын хэмжээнд 4 мянга гаруй малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон байна. Үүний хүрээнд Дархан-Уул аймгийн 200 малчин өрх уг тусламжийг хүлээн авч эхэлжээ. Монголын улаан загалмайн нийгэмлэгээс Дархан, Шарын гол сумын нийт 200 малчин өрхийг Олон улсын хүмүүнлэгийн тусламжид хамруулахаар болсон. Тусламжийг энэ сарын 14-ний өдрөөс малчдад олгох ажлыг зохион байгуулж эхлэв.

Нэг өрхөд үзүүлж буй тусламж 160 гаруй мянган төгрөгийн өртөгтэй. Үүнд хоол хүнсний болон малын эрдэс тэжээлийн багцууд багтаж байгаа юм. Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар нийгэмлэгүүдийн холбооноос тавьсан шалгуур үзүүлэлтийн дагуу 200 толгойгоос доош тооны малтай, өвөлжилт хүндэрсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй, 3-аас доошгүй бага насны хүүхэдтэй, 16 хүртэлх насны 5 доошгүй хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй малчин болон мал бүхий өрх айлын хүмүүс уг тусламжид хамрагдаж байгаа юм. Хаврын хахир цагт хэрэгцээ шаардлагатай тусламжийг үзүүлж байгаад малчид баяртай байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%