Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​“ЧИНГЭЛТЭЙД ҮЙЛДВЭРЛЭВ” ТӨВҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2018-03-23

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Б.Насанбат, гишүүн Төлөөлөгч Б.Мөнхбат, Т.Идэрцагаан, Ц.Дуламжав, Ш.Батсүрэн нар  батлагдсан төлөвлөгөөний дагуу 1 дүгээр 40 мянгат, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн  “Чингэлтэйд үйлдвэрлэв” төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Чингэлтэйд үйлдвэрлэв” 27 дугаар тогтоолоор батлагдсан “Хамтдаа хөгжье”, Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрүүдийн хүрээнд “Чингэлтэйд үйлдвэрлэв” борлуулалтын төвүүдийг 2015 оноос эхлэн ажиллуулж, Засаг даргын Тамгын газраас сар бүр түрээсийг нь төлж, өрхийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулж, эргэлтийг хурдасгах боломж олгосон.
“Чингэлтэйд үйлдвэрлэв” салбар дэлгүүрт 200 гаруй  иргэний 220 гаруй нэр төрлийн 6000 гаруй ширхэг бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байна.
Чингэлтэй үйлдвэрлэв дэлгүүр нь иргэд худалдан авагчдад танигдаж жил ирэх тутам борлуулалт нэмэгдсэн үзүүлэлтэй гарч байна. 2016 онд 84,7 сая төгрөгөөр 2017 онд 137 сая төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. 



















 
 
 
 
 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 242
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%