Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ГҮҮД НЭЙБОРС” ОУТББ-ТАЙ МАНАЙ АЙМАГ ХАМТРАН АЖИЛЛАЖ “МАНГИРТ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2018-04-02

 Дэлхийн 37-н оронтой хамтран ажилладаг Гүүд нэйборс Олон Улсын ТББ нь байгуулагдаад 27-н жил болж байгаа ажээ. Тус байгууллага нь хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол улстай 12 дахь жилдээ хамтран ажиллаж хүүхэд залуус руу чиглэсэн ажлыг явуулж байна. Энэхүү байгууллага нь хөдөө орон нутгаас анх удаа Дархан-Уул аймгийг сонгож хамтран ажиллах гэрээг /2018.03.29/ аймгийн Засаг даргын тамгын газрын хүндэтгэлийн танхимд үзэглэлээ.

Ингэснээр тус гэрээний хүрээнд Дархан сумын 5, 6, 15-р багт Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр /ХИТХ/-т суурилан явагдах “Мангирт” орон нутгийн хөгжлийн урт хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжих юм. Төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр өрхийн орлого нэмэгдэж, хүүхэд хамгааллын асуудал сайжирч, боловсролын хүртээмж нэмэгдэж, эрүүл, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангагдах, баталгаат ундны ус, сайжруулсан ариун цэврийн байгууламжаар тогтвортой хангагдаж, орчны эрүүл ахуйн нөхцөл сайжирч, иргэдэд үр шимээ өгсөн үр дүнтэй ажил болно гэж талууд үзэж байгаа ажээ.

 Дашрамд сонирхуулахад Дархан-Уул аймаг нь 104 мянга гаруй хүн амтай бөгөөд үүний 62,5 хувийг хүүхэд залуучууд эзэлдэг байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%