Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ОЮУТАН ЦЭРЭГТ ӨНӨӨ ЖИЛ 35-Н ОЮУТАН ХАМРАГДАЖ БАЙНА

2018-04-04

         Оюутан цэрэг сургалт хуулийн дагуу 5 дахь жилдээ улсын хэмжээнд хэрэгжиж байна. Дархан-Уул аймгийн оюутан залуусын 35-н өнгөрсөн жил алба хаасан бол өнөө жил дахин 35-н оюутан хамрагдаж байна.

Өнөөдөр /2018.04.04/ Зэвсэгт хүчний 330 дугаар ангид нээлтийн арга хэмжээ боллоо.
Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат болон холбогдох удирдлагууд хүндэтгэлтэйгээр оролцсон юм.

Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болгон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаагаараа ач холбогдолтой билээ.

Оюутан цэргүүд өнөөдрөөс эхлэн 2 сар танхимын сургалтад амралтын өдрүүдэд хамрагдах бөгөөд 06 дугаар сарын 1-нээс хээрийн сургалтад гарах ажээ. Тус хээрийн сургалт Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид болох юм байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%