Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумдын ИТХ-ын Тэргүүлэгчид манлайллын сургалтанд хамрагдаж байна

2018-04-19

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь"  төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийг манлайллын сургалтанд хамруулж байна.

Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Хувийн манлайлал, Стратегийн манлайлал, Улс төрийн манлайлал, Иргэдийн манлайлал зэрэг сэдвийн дор 100 орчим хүн мэдлэгээ нэмж байгаа юм. “ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч нь засаг захиргааны нэгжийн хөгжлийн бодлогыг тодорхойлох мэдлэг, чадвартай, иргэдийн эрх ашгийн төлөө идэвхтэй ажиллах зүтгэл, сэтгэлтэй, алсын хараатай байх ёстой” хэмээн аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Т.Гончигдорж хэлэв.

Аймгийн ИТХ-аас 2016-2017 онд дээрх төслийн нэгжтэй хамтран  аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нарыг чадавхижуулах сургалтанд хамруулаад байгаа юм.


Б.Батчимэг

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 251
54 / 22%
13 / 5%
41 / 16%
18 / 7%
13 / 5%
6 / 2%
5 / 2%
31 / 12%
17 / 7%
7 / 3%
46 / 18%