Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МОНГОЛ УР ЧАДВАР 2018 ЦАХИЛГААНЫ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2018-04-21

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын Барилгачдын нэгдсэн холбоо хамтран “Монгол ур чадвар 2018” цахилгааны мэргэжлийн уралдааныг Дархан-Уул аймагт өнөөдрөөс эхлэн 2 өдөр явуулж эхэллээ. Уралдаанд 10-н аймаг, Улаанбаатар хотоос - 6, Дархан-Уул аймгаас 3, Дорнод аймгаас 2, Завхан аймгаас 2 гээд нийт 23-н мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын 23-н оюутан мэдлэг чадвараараа өрсөлдөж байна. Өнөөдөр /2018.04.21/ тус уралдааны нээлт Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежийн байранд болж зохион байгуулагчид болон оролцогчид оролцлоо. Цахилгааны мэргэжлийн улсын уралдааны Ерөнхий шүүгчээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”Төрийн өмчийн ХК-ийн Төвийн бүсийн Ерөнхий инженер, мэргэшсэн инженер М.Чулуунбаатар ажиллаж байгаа бөгөөд уралдаан 2 өдөр үргэлжлэн дүнгээ гаргах юм байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын цахилгааны мэргэжлээр суралцаж буй суралцагчдын дунд зохион байгуулагдаж байгаа тэмцээн нь цахилгааны ажил үйлчилгээний чанарын стандартыг хэрэгжүүлэх хэвшүүлэх, залуу цахилгаанчид харилцан туршлага солилцох, ур чадварын түвшинг олон улсын жишигт ойртуулах 2019 онд ОХУ-ын Казан хотод зохион явагдах тэмцээнд оролцох оролцогчийг сонгон шалгаруулах зорилготой ажээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%