Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ БОЛОН ТӨЛӨӨЛӨГЧИД ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2018-04-24

Орон нутгийн бодлого тодорхойлох, шийдвэр гаргах дээд байгууллага болох ИТХ-ын Төлөөлөгчид Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн ААНБ-ууын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлынх нь талаар мэдээлэл авч, асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллаж  байгаа билээ. 
Тухайлбал 2018 оны нэгдүгээр улиралд УБТЗ-ын Дархан өртөө, Дархан татах хэсэг-I, Дархан хүнс ХХК, Өгөөж гурил ХХК зэрэг хэд хэдэн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан бол энэ удаа аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай /2018.04.23/ танилцлаа. 
Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ИТХ-ын Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хорооны Төлөөлөгч П.Юра, М.Жаргалсайхан, З.Бадрал, С.Ганзориг нар мөн Тэргүүлэгч Г.Эрдэнэсүх, Д.Хүрэлчимэг, Ч.Оюунчулуун нар байлцсан бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Г.Батбаяр, Газрын орлогч, УСХТ-ийн дарга Б.Ганхүү нар  тэдэнд гал сөнөөгчдийн ажлын нөхцөл байдал, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн барилгын ашиглалт, Иргэдийг гамшгаас хамгаалах, дадлага сургалтын цогцолбор, Аврах эрэн хайх анги, аймгийн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. 
Мөн үеэр онцгой байдлын газрын албан хаагчид иргэдийн амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, нийтийн хамарсан үйл арга хэмжээнд тогтмол бүрэн бүрэлдэхүүнээр оролцож дэмжиж ирснийг ОБГ-ын дарга, хурандаа Г.Батбаяр онцлоод аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд тус байгууллагын газрын хүний нөөцийг нэмэгдүүлэх, шинэ байрыг төв замтай холбосон зам тавих, техник хэрэгсэл болон болон авто машины дугуйг шинэчлэх төсөв хөрөнгийг ОНХС-д тусгах зэрэг хэд хэдэн саналыг тавьсан юм. 
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: “Дархан хотын иргэдийн аюулгүй амар тайван амьдралыг хангахад чухал үүрэгтэй ажилладаг Онцгой байдлын газрын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд аймгийн ИТХ-аас бодлогоор дэмжихээ илэрхийлээд онцгой байдлын газрын шинэ байрны чиглэлд эхний ээлжид сайжруулсан шороон зам тавихад анхаарал хандуулах, техник хэрэгсэлд шинэчлэл хийх урсгал зардлыг 2019 оны ОНХС-д тусгах зэргээр дэмжиж ажиллах болно” гэв. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%