Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН Г.ЭРДЭНЭБАТ “СУВИЛАГЧИЙН ХИШИГ” ӨДРИЙН ХҮРЭЭНД НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАВ

2018-04-25

Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд ачааны хүндийг үүрч, өдөр шөнийг үл огоорон зүтгэж яваа мянга мянган сувилагч нарын хөдөлмөрийг хүндэтгэж 1995 оноос эхлэн манай улс Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэж эхэлсэн билээ. 
Энэ өдрөөр сувилагчийн ажил мэргэжлийг сурталчлах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд энэ жил Дархан-Уул аймагт “Үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалъя” уриан дор тэмдэглэж байна. 
Олон улсын сувилагчдын өдрийг угтсан “СУВИЛАГЧИЙН ХИШИГ” арга хэмжээг өнөөдөр /2018.04.25/ Нэгдсэн эмнэлэг дээр зохион байгуулж, уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, Захирагчийн албаны Э.Равжаадэлгэрэх нарын хэлтэс агентлагийн удирдлагууд, 15 дугаар багийн Засаг дарга Г.Отгонбаатар,  энгийн иргэдээс бүрдсэн нийт 17 хүн мэргэжлээ сольж цагаан халаад өмсөн сувилагчийн ажил үүргийг  гүйцэтгэлээ.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасагт ажилласан бөгөөд тэрээр “Сувилагчийн хишиг” арга хэмжээ нь иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гардан гүйцэтгэх хүнд албыг үүрч яваа  сувилагчдын ажил мэргэжлийн онцлогийг бусдад сурталчлан таниулах ач холбогдолтойг онцлоод, Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчид өдөрт 50-70 хүнд тогтмол үйлчилж, ачаалал өндөртэй  ажилладаг учраас тэдний ажлын нөхцөл байдлыг сайжруулах, сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгчийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн оролцоотой тулгамдсан асуудлыг илрүүлэх, шийдвэрлэх гарцыг тодорхойлоход аймгийн ИТХ-аас анхаарал хандуулж ажиллах болно” гэв.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%