Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ИРГЭДИЙГ АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНД ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2018-04-30

      Архины хамааралтай иргэдийг албадан эмчилгээнд хамруулах ажлыг “Архигүй Монгол Хүн хөтөлбөр” болон иргэдээс гаргасан санал гомдлын дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дүгээр тушаал гарсан байна. Аймгийн ЗДТГ, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Эрүүл мэндийн газар, “Аз жаргалын эрэлд” ТББ –тай хамтран архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, архины хамааралтай иргэдийг эмчилж эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, аймгийн хэмжээнд архины хамааралтай 50 орчим иргэнийг албадан эмчилгээнд хамруулахаар боллоо.

       2018 оны 04 дүгээр сарын 27-нд эхний ээлжийн 16 иргэнийг Төв аймгийн Мааньт дахь согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх эмчилгээнд хүргэлээ. Эдгээр иргэд 2 сарын хугацаанд эмчлүүлэх бөгөөд дараагийн ээлжийг 7 болон 9 дүгээр саруудад тус тус явуулах юм байна. Эмчилгээнд хамрагдаж буй иргэдийг эрүүл мэндийн үзлэгээр оруулж, ар гэрээс нь зөвшөөрөл аван, шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчилгээнд хамруулдаг ажээ.

      Аймаг орон нутгийн зүгээс эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдийг эрүүлжүүлэх, бичиг баримтжуулах, ажил хөдөлмөрт зуучлах, нийгэмшихэд туслахын тулд үргэлж анхаарч, шат шатны байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах болно гэж аймгийн удирдлагууд мэдэгдлээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%