Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​“АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛАЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

2018-04-30

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Ахмадын хороо, Эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран  “Ахмад настны нийгмийн хамгаалал” сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 1-3 дугаар хорооны ахмадуудын дунд зохион байгууллаа. 

Ахмад настны тухай хуулийг сурталчлан таниулах, Төр, орон нутгаас баримтлаж буй бодлого үйл ажиллагаа, нийгмийн хамгааллын халамж, тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өгөх, ахмадуудын эрүүл мэнд, амьжиргаа, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжих, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашид төр, орон нутгаас хэрэгжүүлэх үйл ажиллагааг сайжруулах, талаар санал авч, үйл ажиллагаандаа тусгах зорилгоор энэхүү арга хэмжээг эхлүүлээд байна.

Сургалт хэлэлцүүлгийг ИТХ-ын Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр удирдаж, Чингэлтэй  дүүргийн Ахмадын хорооны дарга А.Зул Ахмад настны тухай хуулийн танилцуулга, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Амаржаргал Дүүрэг орон нутгаас ахмадуудад чиглэсэн бодлого, үйл ажиллагааны талаар, Чингэлтэй  дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний дарга А.Сэрээтэр Ахмадуудад зориулсан хөдөлмөр, халамжийн үйлчилгээний талаар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва Ахмадуудад үзүүлэх Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ш.Алтанчимэг Ахмадын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээний талаар тус тус мэдээлэл хийж иргэдийн асуултад хариулт өгөв.

Арга хэмжээний үеэр Дүүргийн ахмад настнуудад Ахмад настны тухай хуулийг сурталчлах, ахмад настанд үзүүлэх нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн төрөл, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг дэмжих үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Ахмад настнуудад зориулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр артерын даралтыг үзэх, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, ясны сийрэгжилтийг хэмжих үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өглөө. 
Энэхүү арга хэмжээ нь батлагдсан хуваарийн дагуу 1-19 дүгээр хороодын ахмадын дунд тавдугаар сарын 4-ныг дуустал зохион байгуулагдах юм. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 242
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%