Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Эмзэг бүлгийн 300 өрхөд МУЗН-ээс тусламж үзүүлж байна

2018-05-03

Цаг агаарын хүнд нөхцөлд өвөлжиж, хаваржиж байгаа, эмзэг бүлгийн 300 малчин өрхөд Монголын Улаан загалмайн нийгэмлэг /МУЗН/ болон Дэлхийн мал, амьтныг хамгаалах байгууллагаас эрдэс, тэжээлийн тусламж үзүүлж байна.

50-200 хүртэлх толгой малтай, 2017-2018 онд бэлэн мөнгө, өвс тэжээлийн тусламжинд хамрагдаагүй, мөн 16 хүртлэх насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 16-аас доош насны таваас дээш хүүхэдтэй гэр бүл энэхүү тусламжинд хамрагдах бөгөөд Хужирт, Баян-Өндөр, Бүрд, Зүүнбаян-Улаан, Уянга, Есөнзүйл сумын анхан шатны Улаан загалмайн хорооноос дээрх айл өрхүүдийг сонгожээ.

Тухайлбал, Хужиртаас 29, Баян-Өндөр сумаас 61, Есөнзүйлээс 60, Бүрд, Зүүнбаян-Улаан, Уянга сумаас тус бүр 50 өрхөд малын эрдэст тэжээл, сүү орлуулагч зэрэг хаврын сульдсан малд нэн хэрэгцээт бүтээгдэхүүнийг олгоод байна.

Б.Батчимэг

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%