Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ БОЛСОН БЯЦХАН СУРАГЧИД СУРЧ МЭДСЭНЭЭ ТАЙЛАГНАЛАА

2018-05-07

Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн Б.Мягмарсүрэн багштай 1а ангийн бяцхан сурагчид ээж аавынхаа гараас хөтлөн эрдмийн саруул танхимд сууж сурагч хэмээх алдрыг зүүн үсэг, тоотой нөхөрлөсөнөөс хойш сурсан мэдсэн бүхнээ тайлагнаж, нэгдүгээр ангиа амжилттай төгсөж, хоёрдугаар ангид дэвшин суралцах баярын өдрөө тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Энэ үеэр сурагчид багш нар болон эцэг эхчүүддээ зориулан урлагийн тоглолт зохион байгуулж, сонирхуулсан бөгөөд эрдмийн их аянд ийнхүү мордож буй шавь нартаа сургууль, багш нарын зүгээс амжилт ерөөж, шилдэг сурагчидаа шалгаруулан шагнаж урамшуулжээ. “Ангийн тэргүүний сурагч”-аар Ө.Төгөлдөр, “Шатрын аварга”-аар Б.Энхзориг, “Тооны аварга”-аар Б.Батцэцэг, “Хурдан уншигч сурагч”-аар Ж.Наранмөнх, “Авъяаслаг сурагч”-аар Т.Мөнхуянга, “Сэтгэх чадвартан сурагч”-аар С.Долгион, “Цэвэр бичигтэн сурагч”-аар Д.Рэнцэнчимэг нар тус тус шалгарчээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%