Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” УУЛЗАЛТ, СУРГАЛТ ТӨВ АЙМАГТ БОЛЛОО

2018-05-08

    Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд Төвийн бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны ажилтнуудын идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн туршлага солилцуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын албаны ажилтнуудыг чадавхжуулах нь” сэдэвт туршлага солилцох сургалт, уулзалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. 
Энэ удаагийн уулзалтыг Төв аймгийн ИТХТ-ийн Ажлын албанаас зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээ 5 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сумын “Говь ресорт” жуулчны баазад болов. 
Энэхүү туршлага солилцох уулзалтад Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Төв, Дундговь, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаныхан оролцсон бөгөөд аймгуудын ИТХ-ын удирдлагуудын өөрийн байгууллагын үйл ажиллагаа, онцлогийг харуулсан  мэдээлэл танилцуулга бүхий илтгэлийг тавилаа.
Мөн ажилтнуудын дунд гар бөмбөг, дартс, монгол шагайн  наадгай, хөл бөмбөгийн цохилт зэрэг спортын тэмцээн зохион байгуулсан ба  “Нэг минут-нэг даалгавар” тэмцээнд Дархан-Уул аймгийн ИТХ-ын ГХУСАЗСЗ-ийн ажилтан Б.Амархүү оролцож, тэргүүн байр эзэлсэн юм.
    Түүнчлэн "Баян" шувууны өндөгний аж ахуй, Аглаг бүтээлийн хийд зэрэг нутаг орны бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.  

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%