Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 4 дүгээр хуралдаан 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж 2 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
- Дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар албан бичгийн тухай ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Энх-Амгалан
- ИТХ-ын /Ээлжит бус/ хуралдаан зарлан хуралдуулах тухай дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.