Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МАЛЧДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ЗАЛУУ МАЛЧДЫН МАЛ ХУДАЛДАН АВАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-05-11

           2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж төсөл нь дэмжигдсэн малчдын мал худалдан авах ажиллагааг тус газрын сургалтын танхимд зохион байгуулж мал худалдах иргэдтэй уулзуулан харилцан мэдээлэл солилцож Дархан сумын гэр хорооллын бүсийн айл өрхийн мал худалдах, худалдан авах боломжийг бүрдүүлэн ажиллаа.

            Тус арга хэмжээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Дархан сумын Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж малчдад мал худалдан авахдаа анхаарах асуудлаар мэргэжлийн байгууллага арга зүйн зөвлөгөө өгч, сургалт мэдээлэл хийлээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Дархан-Уул аймгийн хэмжээнд 30 хоногийн турш мал зарах иргэдийн бичиг баримтыг хүлээн авч бүртгэл хийн хөтөлбөрт хамрагдахаар ирүүлсэн 18 иргэний төслийг шалгаруулан 100,000,000 төгрөгний мал худалдан авах арга хэмжээг явуулж хүрэлцэн ирсэн малчдад Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн болон мал худалдан авахдаа эрүүл аюулгүй орчноос бүрдүүлбэл зохих бичиг баримтыг бүрдүүлэн, нээлттэй сонголтоор малаа худалдан авахыг зөвлөж энэхүү уулзалтыг зохион байгуулав.

           Дархан сумын Засаг даргын тамгын газар болон Хүнс хөдөө аж ахуйн газраас иргэдэд аймгийн гэр хорооллын бүсээс мал, тэжээвэр амьтдыг гаргах талаар баримталж байгаа бодлогыг танилцуулж “Шүлхий болон малын халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Малын гарал үүслийн бичиг баримтын бүрдүүлбэр, анхаарах асуудлууд”, Малын вакцинжуулалт сэдвээр сургалт мэдээлэл хийж сонирхосон асуултад хариулт өглөө.
Энэхүү арга хэмжээнд нэг талаас мал авах залуу малчид, нөгөө талаас малаа зарахаар ирсэн иргэд бог, бод мал авах 2 хэсэг болон чөлөөтэй санал бодлоо солилцон 2018 оны 05 сарын 16-ны өдрийн дотор малаа өгөлцөж авалцахаар зөвшилцлөө.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%