Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​ХОРООДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ БАГУУД ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

2018-05-14

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан болж цаг үеийн холбогдолтой дөрвөн асуудлыг хэлэлцэн батлав. 
Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ, Баянзүрх, сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн Д.Одхүү, дүүргийн Прокурорын газрын дарга, зөвлөлийн гишүүн Д.Булганцэцэг, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Ө.Эрдэнэхүү, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн О.Амарсанаа, Онцгой байдлын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайхан, Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Хишигбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн М.Цэцэгээ, Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл, ЗДТГ-ын Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Батмөнх нар оролцлоо. 

Хуралдаанаар Хороодын Урьдчилан сэргийлэх баг, Хэв журмын урамшилт эргүүлүүдийн ажлыг тус тус дүгнэж, 4 дүгээр сарын урамшуулал олгох,  Хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн 4 дүгээр сарын урамшуулал олгох тухай Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл тус тус танилцуулж Зөвлөлийн гишүүд хэлэлцэн батлав. 
Мөн үеэр дүүргийн 19 хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах багуудын дунд зарласан төслийн уралдаанд материалаа ирүүлсэн 8, 9, 11, 13, 14, 16, 19  хороодын багийн ахлагч нар Зөвлөлийн гишүүдэд төслөө танилцууллаа. 


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 242
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%