Нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог спортын 5 төрөлт “Хангарьд-2018” спорт наадам өнөөдөр Ширээний теннис, дартсын төрлөөр эхэллээ.
Энэ жилийн “Хангарьд - 2018” спорт наадмыг 2017 оны шилжин явах цомын эзэн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дэд байрын эзэн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран "Нийслэлийн хөгжил-Эрүүл иргэнээс" уриан доор зохион байгуулж байна.
Спорт наадмын ширээний теннисний эмэгтэй ганцаарчилсан төрөлд
1-р байр: Налайх дүүргийн ИТХ-ын Г.Бадам
2-р байр: Багануур дүүргийн ИТХ-ын Д.Лхагвадулам
3-р байр: Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Г.Бадамцэцэг
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд
1-р байр: Налайх дүүргийн ИТХ-ын З.Болдбаатар
2-р байр: Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Ц.Осорваань
3-р байр: Багануур дүүргийн ИТХ-ын Н.Ганбаатар
Хосын төрөлд:
1-р байр: Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Л.Энхбаатар, Ч.Энхжаргал
2-р байр: Багануур дүүргийн ИТХ-ын О.Батмөнх, Ч.Нарлагмаа
3-р байр: Багахангай дүүргийн ИТХ-ын М.Цогт, Ц.Цэцгээ
Дартсын тэмцээнд
1-р байр: Багануур дүүргийн ИТХ
2-р байр: Сүхбаатар дүүргийн ИТХ
3-р байр: Баянгол дүүргийн ИТХ-ын тамирчид шалгарлаа.
Тэмцээний эхний өдрийн багийн нэгдсэн дүнгээр
1-р байранд Багануур дүүргийн ИТХ
2-р байранд Сүхбаатар дүүргийн ИТХ
3-р байранд Налайх дүүргийн ИТХ-ын баг бичигдэж байна.
Спорт наадмын боулингийн тэмцээн 2018 оны 5 дугаар сарын 18-нд, 5 дугаар сарын 19, 20-нд Сагсан бөмбөг, Гар бөмбөгийн тэмцээнээр үргэлжилнэ.
Нийслэл, дүүргүүдийн баг тамирчдын тэмцээнд нь амжилт хүсье.