Сүхбаатар дүүргийн биеийн тамир, спортын хорооноос мэдээлж байна.
Нийслэлийн хэмжээнд 5-н үе шаттай зохион байгуулж буй Иргэдийн спортын III наадмын Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүд эхэллээ.
Хороодуудаас шалгарсан багуудын дунд спорт явган аялалын тэмцээнийг Бэлхи-Сэлхийн зуслан руу 6 км явганаар алхаж амжилттай зохион байгуулав.
Тэмцээнд нийт 16 хорооны 200 гаруй иргэд хамрагдаж, багуудын дунд газрын зураг дээр ажиллах, байршил тогтоох, буухиа, дартс гэсэн 3-н төрлийн тэмцээн уралдаан явуулж нэг өдрийг идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэж биеэ чийрэгжүүлэн өнгөрүүллээ.
Монголын адал явдалт спорт явган аялалын холбооны шүүгч А.Анхбаяр, Б.Дархи-Жав, М.Батбилэг, Биеийн тамир, спортын хороо
Тэмцээний эхний 3-н байрт:
1-р байр Ш. Батдорж даргатай Д. Амгалантуяа ахлагчтай 19-р хорооны баг
2- байр З. Төмөрбаатар даргатай Ц. Цогт-Од ахлагчтай 18-р хорооны баг
3- байр Г. Даваацэцэг ахлагчтай 17-р хорооны багхорооны багууд тус тус эхний байруудыг эзэлж дүүргийн алт мөнгө хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Шагайн харваан тэмцээн боллоо
Монголын Үндэсний спортын V их наадмын хүрээнд явагдсан Сүхбаатар дүүргийн Шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээныг Монголын Шагайн харваан холбоотой хамтран 2014 оны 8-р сарын 30-ны өдөр Шагайн харвааны төв асарт амжилттай явагдлаа .
Тэмцээнд нийт 10 багийн 90 гаруй харваачид оролцсоноос тэргүүн байрт Д. Арсэд ахлагчтай 8-р хорооны 11-р хороололын баг тамирчид орсон бол 2-оос 3-р байрт С. Энхтөр болон С. Батбаяр ахлагчтай баг тамирчид эхний гурван байрт шалгарч дүүргийн өргөмжлөл болон алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.