Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​МСҮТ-ийн суралцагчдад 70,000 төгрөг олгох санал дэмжигдлээ

2018-05-22

УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг МСҮТ-д суралцагчдад олгодог байсан 70,000 төгрөгийг сэргээх санал гаргаж дэмжигдсэн байна.Тодруулбал, энэ талаар УИХ-ын М.Оюунчимэг өөрийн твиттер хуудсандаа "МСҮТ-д суралцагчдад олгодог байсан 70,000 төгрөгийг сэргээх санал маань чуулганы хуралдаанд 2 хүний илүүгээр дэмжигдлээ. Дипломтой ажилгүйчүүдийн тоо буурч эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүд бэлтгэх санхүүгийн эх үүсвэр ирэх оны төсөвт суух боломж нээгдлээ" хэмээн бичжээ.МСҮТ-д суралцагчдад олгодог байсан 70'000 төгрөгийг сэргээх санал маань чуулганы хуралдаанд 2 хүний илүүгээр дэмжигдлээ.Дипломтой ажилгүйчүүдийн тоо буурч эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүд бэлтгэх санхүүгийн эх үүсвэр ирэх оны төсөвт суух боломж нээгдлээ.2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа 24-өөс доош насны суралцагчдад 45 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг байсныг 70 мянган төгрөг болгосон билээ. Харин 2016 оноос энэхүү тэтгэлгийг төрөөс зогсоогоод байсан юм. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%