Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН СУМЫН 15 ДУГААР БАГААС СОНГОГДСОН АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД "БИД ХАМТДАА" АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2018-05-22

Дархан сумын 15 дугаар баг 8 мянга гаруй хүн амтай. Тус багт энэ сарын 22-24-ний өдрүүдэд “Бид хамтдаа” аян өрнөж байна. Аяныг аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Ганзориг, З.Бадрал, Д.Батбаяр нар санаачилсан бөгөөд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Улаан загалмайн хороо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд өндөр настнууд, эрүүл мэндийн эрсдэлтэй болон эмзэг зорилтот бүлгийн иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээг үзүүлэх аж. Түүнчлэн ажил хөдөлмөргүй 30 иргэнийг түр ажлын байраар ханган үерийн далан, суваг шуудууг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна. 2 өдөр үргэлжлэх аян өнөөдөр 15 дугаар багийн 4,10 дугаар хэсгээс эхэлж байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%