Сүхбаатар дүүрэг Хэнтий аймгийн Галшар сумтай эгч дүүсийн харилцаатай хамтран ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Галшар сумын ИТХ-ын дарга П.Энхбаатар, ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Энх-Амгалан, тус сумын 6 багийн ИНХ-ын дарга нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Сүхбаатар дүүрэгт зочиллоо. Тус сумын ИТХ-ын дарга П.Энхбаатараар ахлуулсан зочид төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр нар хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ИТХ-ын дарга Э.Ганбат дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн хийсэн сайн туршлагуудыг танилцуулж цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.
Мөн Галшар сумын зочид төлөөлөгчид дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаа болон 6, 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал, Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцан харилцан туршлага солилцлоо.