Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн Ажлын албанаас ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулан "Баяр бялхсан өдөр" арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Ажлын албаны дарга Д.Азжаргал нар оролцож Монгол улсынхаа хойч ирээдүй болсон бяцхан хүүхдүүддээ хүүхдийн баярын мэнд хүргэж бэлэг гардуулж өглөө.