Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭХИЙН АЛДАРТ I, II ОДОНГООР 223 ЭЭЖ ЭНГЭРЭЭ МЯЛААВ

2018-05-31

       Аймгийн ИТХ-аас Дархан-Уул аймгийнхаа “Алдарт эх”-ийн одонг ээжүүддээ гардуулах ёслолын арга хэмжээг өнөөдөр /2018.05.31/ зохион байгуулав.
Энэ жил Дархан-Уул аймгаас Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаар зарлигаар “Алдарт эх I одонгоор 13 ээж, “Алдарт эх  II одонгоор 210 ээж шагнагдсан байна. 
Одон хүртэж буй нийт 223 ээжийг төлөөлүүлэн Дархан сумын “Алдарт эх”-ийн одонгоор шагнагдаж буй ээжүүдэд өнөөдөр шагналыг нь гардуулсан юм.
Уг арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ “Манай улс 1952 оноос жил бүрийн 6 дугаар сарын 1-нийг хүүхдийн баярын өдөр болгон  тэмдэглэж эхэлсэн түүхтэй. 
Эдүгээ Монгол орон “Эх үрсийн баяр”-ыг үндэсний хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөхөн улс орны нэг болсон бөгөөд энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн одон гардуулж байна” гээд эхчүүдэд чин сэтгэлийн баяр хүргэлээ.  
Мөн Алдарт эхийн I, II одонгоор шагнах тухай зарлигийг  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ уншиж сонордууллаа. 
Эхчүүдэд одонг нь аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын орлогч Т.Ганболд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Батболд, Д.Хүрэлчимэг, Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Дархан сумын Засаг даргын орлогч Г.Батбаяр, ИТХТ-ийн  Нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар гардуулсан юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%