Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ЭРГЭН ТОЙРОНД

2018-06-05

Өндөрширээт сум төрийн албан хаагчдынхаа дунд “Хариуцлагатай байж, хамтдаа хөгжье” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнд сумын нийт төрийн албан хаагчдын 70 гаруй хувь буюу 67 төрийн албан хаагч оролцжээ. Мөн ахмад төрийн албан хаагчдын төлөөлөл болох Б.Батжаргал, Ж.Сүрэнжав.Д.Нацагдорж нар урилгаар оролцож төрийн албаны залгамж холбоо, ёс зүйн талаарх туршлагаасаа хуваалцсан бөгөөд энэ үеэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Цэцэгмаа “Төрийн үйлчилгээний    чанар хүртээмж ,өнөөгийн байдал, цаашдын зорилт”-ын талаар илтгэл тависан байна.

Зөвлөгөөний үеэр төрийн албан хаагчдын дунд “Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага ёс зүй” сэдэвт илтгэлийн уралдаан зарласан бөгөөд уралдааны “Шилдэг илтгэгч”-ээр Ерөнхий боловсролын сургуулийн багш Мөнхсайхан, дэд байрт сумын орлогч дарга Л.Золжаргал,  удаах байрт Иргэний бүртгэлийн ажилтан Б.Долгор нар тус тус шалгарсан бөгөөд энэ үеэр байгууллагуудын тэргүүний ажилтан албан хаагчдыг шагнаж урамшуулсан аж. Мөн Хууль эрхзүйн мэргэжитэн Х.Гомбосүрэн зөвлөмжийн төсөл танилцуулж, бүх төрийн албан хаагчид уг зөвлөмжийг ажилдаа мөрдлөг болгон хэвшүүлж ажиллахыг уриалсан бөгөөд санал нэгтэйгээр зөвлөмжийг  баталсан байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 251
54 / 22%
13 / 5%
41 / 16%
18 / 7%
13 / 5%
6 / 2%
5 / 2%
31 / 12%
17 / 7%
7 / 3%
46 / 18%