Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар хуралдаан 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж 11 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
- Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил болон 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын тухай дүүргийн хүүхэд залуучууд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Ц.Хулан
-Мэргэжлийн хяналтын хэлтсээс хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж
- Нийслэл, дүүргийн төсвөөр 2018 онд хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний бэлтгэл ажлын мэдээллийн тухай дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга М.Бямбасүрэн
- Жендэрийн тэгш байдлыг хангах дүүргийн дэд хөтөлбөр батлах тухай дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа
-Дүүргийн Газрын албанд 2018 онд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай дүүргийн Газрын албаны дарга Д.Сугар
- Онцгой байдлын хэлтсээс хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай
- Дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2018 оны 1 улирлын биелэлтийн тухай
- Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
- “Госок күнпэн центр” шашны байгууллын үйл ажиллагааны тухай Госок күнпэн центр шашны байгуулагын үүсгэн байгуулагч н.Бүжин
- Тогтоол хүчингүй болгох тухай
- Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.