Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо зургаадугаар сарын 6-ны өдөр хуралдаж Чингэлтэй дүүргийн дахин төлөвлөлт, Сервис центр, Сэлбэ дэд төвийн хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авлаа.
Хуралд тус хурлын хорооны дарга Б.Насанбат, Төлөөлөгч Ц.Дуламжав, Т.Идэрцагаан, Ш.Батсүрэн, дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга н.Нацагдорж, мэргэжилтэн Б.Алтансүх нар оролцов.
Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол агаар,хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэргжиж байгаа "Сэлбэ" Дэд төв болон "Сервис центр " буюу Инженерийн төвлөрсөн хангамж бүхий төв төслүүдийн үйл ажиллагаа,хэрэгжилтийн явц байдлын талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Гэр хорооллын Дэд бүтцийн газрын мэргэжилтэн н.Түвшинжаргал, н.Тулгабат болон "Сэлбэ" дэд төвийн Төслийн инженер н.Жаргалсайхан нар дэлгэрэнгүй танилцуулга хийж,хурлын хорооны гишүүдийн асуултанд хариулт өгөв.