Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан зургаадугаар сарын 14-ны өдөр болж цаг үеийн холбогдолтой 6 асуудал хэлэлцэн батлав.
Хуралдаанд дүүргийн ИТХ-н дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн Д.Одхүү, дүүргийн Прокурорын газрын дарга, зөвлөлийн гишүүн Д.Булганцэцэг, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Ө.Эрдэнэхүү, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн О.Амарсанааг төлөөлж Д.Эрдэнэбат, Онцгой байдлын хэлтсийн дарга С.Эрдэнэбаяр, Замын цагдаагийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Ганболд, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Хишигбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн М.Цэцэгээ, Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва, Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн Г.Батмөнх, зөвлөлийн нарийн бичгийн дарга, зөвлөлийн гишүүн Б.Отгонгэрэл нар оролцлоо.
Зөвлөлийн гишүүд өнөөдрийн хуралдаанаар Хороодын Урьдчилан сэргийлэх баг, Хэв журмын урамшилт эргүүлүүдийн ажлыг дүгнэж, 5 дугаар сарын урамшуулал олгох, Хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн 5 дугаар сарын урамшуулал олгох, Ажлын хэсэг байгуулах, Зардал гаргах тухай асуудалыг тус тус хэлэлцэн батлав. Мөн үеэр Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх 5 сарын мэдээлэлтэй танилцлаа.
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 1-19 дүгээр хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Хулгайлах” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор нийтийн эргүүлүүдийн дунд зарласан “Миний гудамж-Гэмт хэрэг зөрчилгүй гудамж” аяны үр дүнг тооцох, манлайлан ажилласан иргэдийг шалгаруулах ажлын хэсгийг ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбатаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлав.