Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ А.ЯНЖМАА, О.ЭНХЗАЯА НАР Н.ЭНХЖАРГАЛ ОХИНД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНЫГ ӨРНҮҮЛЖ БАЙНА

2018-06-15

Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн иргэн Д.Батчимэгийн бяцхан охин Н.Энхжаргал нь яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд хагалгааны төлбөрт 20 гаруй сая төгрөг хэрэгтэй байгаа юм. 
Тиймээс Дархан хотын ирээдүй болсон 9 настай бяцхан охины хагалгааны зардлыг хандиваар бүрдүүлэхээр нийгмийн салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн сайхан сэтгэлт бүсгүйчүүд, ээжүүд нэгдэн аян өрнүүлж байна. 
Уг аяны санаачлагч аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Янжмаа, О.Энхзаяа, нар болон Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Цэвэлмаа, аймгийн МАН-ын хорооны ажилтан Б.Цэцэгсүрэн, Б.Эрдэнэзаяа нар охины ээж Д.Батчимэгийн хамт өнөөдөр /2018.06.15/ хэвлэлийн бага хийж, олон нийтэд хандан охины эмчилгээний зардалд хандив өргөхийг уриаллаа.
Н.Энхжаргал охин 5 сартайдаа зүрхний ховдол цоорхой, элэг өөрчлөлттэй гэсэн оноштойгоор бие нь өвдөж эхэлжээ. 2012 оны 05 сард Япон эмч нарын тусламжтайгаар зүрхний ховдол нөхөх дурангийн хагалгаанд үнэ төлбөргүйгээр амжилттай орсон  хэдий ч 2014 онд охины бие дахин өвдсөнөөр шинжилгээ хийлгэж элэгний цироз /Элэгний хатуурал/ гэж оношлогдсон.
 Улмаар элгээр цус бүрэн дамжихгүй удсанаар бөглөрөл үүсэн дэлүү томорч унжин аарцагны хөндий рүү орсон байдалтай, мөн элэгний өвчин нь хүндэрч нэн яаралтайгаар элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай байгаа юм. 
Элэгний донороор охины ээж Батчимэг өөрөө орох бөгөөд хагалгаа амжилттай болсоноор охины элэгний үйл ажиллагаа хэвийн болж, ингэсэнээр томорсон дэлүү аажимдаа агшиж байх ёстой хэмжээнд очих боломжтой хэмээн мэргэжлийн эмч нар үзэж байна.  
Төрөөд 5хан сартайгаас хойш амьдралын хором бүрийг хүнд өвчинтэй тэмцэж,  тэсвэрлэж буй Н.Энхжаргал охинд тусламжийн гараа сунган бусдын адил 2 хөөрхөн дүүтэйгээ инээж хөөрч, тоглож наадах, элэг бүтэн байх аз жаргалыг бэлэглэх сайн үйлсийн аянд Дархан-Уул аймгийн аж ахуй нэгж байгууллага, хамт олон, хүн бүр зүрх сэтгэлээрээ оролцохыг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс уриалж байна.  
Өнөөдрийг хүртэлх хугацаанд Залуучууд театрын дуучин СТА Ганчимэг, Залуучууд театрын хамт олон, чөлөөт уран бүтээлчид 2018 оны 6 дугаар сарын 13-нд хандивын тоглолт зохион байгуулж, мөн охины ээж Д.Батчимэг нь Дархан зах, ОУХТ, Номин зэрэг олон хүн төвлөрсөн газруудад хандивын бал зарж байгаа бөгөөд хувь хүн, албан байгууллагууд бал олноор худалдан авах зэргээр ихээхэн дэмжлэг үзүүлжээ.  
Түүнчлэн УИХ-ын Д.Хаянхярваа, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, орлогч дарга А.Түвшинбат мөн "Эрдэнэс монгол" ХХК, "Халнит" ХХК, "Best Q" ХХК,  "Батханжаргалант" ХХК, Элит хөгжил ХХК, Good print хэвлэлийн газар, Татварын газар, аймгийн Монгол Ардын Намын хороо, НААҮГ, Мөнх тэнгэр студи, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, Дархан сити электрон ХХК, Дархан зах зэрэг албан байгууллагууд болон Таван толгой транс компанийн захирал, Монгол Улсын тод манлай уяач Д.Дагвадорж, “Мерси” салоны үсчин н.Эрдэнэбулган нар хандив өргөж, сэтгэлийн дэм үзүүлжээ.
ХАНДИВ АВАХ ДАНС: /НАРАНГЭРЭЛИЙН ЭНХЖАРГАЛ ХААН БАНК – 5055740648/            
ЭЭЖ БАТЧИМЭГ – УТАС: 94839966

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%