Сүхбаатар дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Очирбатын урилгаар Увс аймгийн Зүүнговь сумын ИТХ-ын дарга Б.Өлзийтогтох, Засаг даргын орлогч Н.Батбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цээлээнамсан нарын 19 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Сүхбаатар дүүрэгт зочиллоо.
Тус сумын ИТХ-ын дарга Б.Өлзийтогтохоор ахлуулсан зочид төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Очирбат, ИТХ-ын төлөөлөгчид хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ИТХ-ын дарга Э.Ганбат дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн хийсэн сайн туршлагуудыг танилцуулж цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.