Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Эмэгтэй төлөөлөгчид хуралд болон орон нутагтаа манлайлах чадварт суралцаж байна

2018-06-21

Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид манлайллын сургалтаар мэдлэг нэмж байна.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Монфемнет” үндэсний сүлжээ, Өвөрхангай аймгийн ИТХ-ын Ажлын албанаас хамтран зохион байгуулж буй “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт уг сургалтанд аймаг, сумын эмэгтэй төлөөлөгчид, нарийн бичгийн дарга нар болох 150 гаруй хүн хамрагдаж байгаа юм. Өвөрхангай аймгийн хэмжээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 487 төлөөлөгч байдгаас 153 нь эмэгтэй аж.

Сургалтаар хамтын манлайлал, манлайллын ур чадвар, оролцогчдын сонирхол, нөлөөллийг шинжлэх, үнэт зүйлсийг тодорхойлох гэхчлэн олон сэдвээр хичээл зааж байгаа ба орон нутагтаа сонгуульт албан тушаал хашиж буй эмэгтэйчүүд ИТХ-д манлайлж ажиллах, орон нутагт тулгамдсан асуудлыг олж тодорхойлох, нэгдсэн шийдэл олох, ИТХ-ын шийдвэрт нөлөөлөх чадварыг эзэмшүүлэх зорилготой билээ.

Тус сургалтыг “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд шат дараатай хэрэгжүүлж байгаа ба энэ удаагийн сургалт хоёр өдөр үргэлжилнэ.












УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 245
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
17 / 7%
7 / 3%
45 / 18%