Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАНД "ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ-АЖИЛД ЗУУЧЛАЛ" 2018 ЯАРМАГ БОЛЖ БАЙНА

2018-06-22

             Сүүлийн жилүүдэд ажилгүй иргэдийн тоо өсөж үүнийг дагаад нийгмийн халамж хүртэх иргэдийн тоо нэмэгдсээр байна. Тиймээс төрөөс нийгмийн халамж хүртэгчээс хөдөлмөр эрхлэгч рүү гэсэн бодлогыг баримталж олон ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Дархан-Уул аймаг анх удаа Улаанбаатар хотын томоохон 20 гаруй аж ахуй нэгж байгууллага, Дархан-Уул аймгийн 40 гаруй ажил олгогч, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллага, банк санхүүгийн байгууллагуудыг оролцуулсан Залуучуудын хөдөлмөр эрхлэлт ажил зуучлал 2018 яармагийг өнөөдөр /2018.06.22/ Залуучууд театрт зохион явуулж байна. Аймгийн хэмжээнд Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системд 4500 орчим иргэн ажилд зуучлуулахаар бүртгүүлсэн байдаг.

          Тус иргэдийг хамруулж ажилтай орлоготой болгох үүднээс Дархан сумын 1,2,3,15 дугаар багаас үнэ төлбөргүй автобусаар үйлчилсэн байна. Монголын ажил олгогч эздийн холбоо, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээ газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран явуулж байгаа энэхүү яармаг өнөөдөр оройн 18.00 цаг хүртэл Залуучууд театрт явагдана. Арга хэмжээний үеэр ажлын байрны захиалга авч ажилгүй иргэдийг байнгын болон зохистой ажлын байранд бүртгэх, зуучлах, иргэдийг мэргэжлийн ур чадвар олгох сургалтад бүртгэх, иргэдэд хөдөлмөрийн харилцааны болон аюулгүй ажиллагааны мэдээлэл өгөх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%