Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

2018-06-29

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд Захирагчийн албанаас “Дархан-Уул аймгийн эрчим хүч хэмнэх” дэд хөтөлбөрийг оруулж хэлэлцүүллээ. 
Эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх, үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган уялдуулах, инновацид суурилсан эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хэрэглэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор “Эрчим хүч хэмнэх” дэд хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2022 оныг хүртэлх хугацаанд төсвийн хэмнэлт гарах, эрчим хүчийг үр ашигтай зарцуулахад чиглэсэн нийтийн боловсролыг дэмжсэн арга хэмжээ хэрэгжих, иргэд, олон нийтэд эрчим хүчийг хэмнэх, зохистой хэрэглэх арга барил төлөвших, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнээс бий болж байгаа байгаль, экологийн бохирдол, хүлэмжийн хийн ялгаралт бодитоор буурсан байх зэрэг үр дүн гарна хэмээн Тэргүүлэгчид үзэж санал нэгтэйгээр баталлаа. 
Эрчим хүч хэмнэх хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх, эрчим хүч хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар хэрэглэгчдэд зориулсан  мэдээллийн сан бий болгох, сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургагч багш нарыг бэлтгэх, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжийн зураг төсөл хийх, барьж байгуулах, үйлдвэрлэл үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр холбогдох инженер, техникийн ажилтныг чадавхжуулах, зохистой хэрэглээний чиглэлээр хичээлийг ерөнхий боловсролын сургалтанд тусгах арга хэмжээ авах, гудамж, зам, талбай, нийтийн эзэмшлийн газарт ашиглаж байгаа гэрэлтүүлгийг үе шаттайгаар эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэгт шилжүүлэх, шинээр барьж байгуулахаар төлөвлөж байгаа гудамж, зам, талбайн гэрэлтүүлэг эрчим хүчний хэмнэлттэй байх шаардлагыг тавьж хэрэгжүүлэх, төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон орон сууцны барилгын халаалтын системд дулааны тохируулга хийх, хэрэглэгчдийг бүрэн тоолууртай болгох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх зэрэг шат дараалсан арга хэмжээг зохион байгуулах юм байна. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%