Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТЛЭГ ЖУРМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2018-08-14

“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчлэн боловсруулсан төсөлд Сүхбаатар дүүргийн иргэд, олон нийт, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн саналыг авч тусгах хэлэлцүүлэг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нийслэлийн Иргэний танхимд боллоо.

            Хэлэлцүүлэгт дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Засаг даргын орлогч Ц.Шижир, ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Монголын СӨХ-ны дээд зөвлөл, дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлдэг хувь хүмүүс, ТҮЦ-ээр хөдөлмөр эрхлэгчид иргэдийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо.

            Хэлэлцүүлгийг Засаг даргын орлогч Ц.Шижир удирдан явуулсан бөгөөд энэ үеэр

-       “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчилсэн төслийн тухай

-       Нийгмийн хэв журмын нөхцөл байдлын тухай

-       Оршин суугчдын ая тух, аюулгүй байдлын тухай

-       Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд олон нийтийн оролцоо зэрэг сэдвүүдээр танилцуулга хийгдэж журмын төсөл дээр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч нэгтгэн нийслэлийн ИТХ-д уламжлахаар болсон байна. Энэхүү журам нь нийтийн эрх зүйн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэн, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас хамтран ажиллах гэрээ байгуулах, бүртгэлжүүлэх, мөн хяналт тавих замаар худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй харилцан хамтран ажиллах зорилготой юм.

            

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 237
48 / 20%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%