Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

23 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН АЖИЛ 25 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

2018-08-23

               Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Сургууль, цэцэрлэгийн менежмент, сургалтын чанарыг сайжруулж, өрсөлдөх чадвар, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд аймаг орон нутгийн удирдлагууд Улсын их хурлын гишүүдтэй хамтран олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь Дархан сумын 23 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил юм. Тус баг нийтдээ 8500 орчим иргэдтэй бөгөөд үүнээс 720 гаруй нь 2-5 насны хүүхэд багачууд эзэлдэг. Өнөөдрийн байдлаар дээрх хүүхэд багачуудын 63 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг бөгөөд тус цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор тухайн багийн хүүхэд багачуудын 93 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болно. Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг “Жинсийн орой” ХХК гүйцэтгэж байна. Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажилд аймгийн "Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс", “Дархан-Хот байгуулалт барилга захиалагчийн газар” ОНӨААТҮГ-аас хяналт тавилаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%