Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

60-Н АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2018-08-24

 Дархан хотын анхны барилгуудын нэг болох үндсэн тосгоны брак байрууд нь 1960-1969 онуудад баригдсан. Эдгээр байрыг эдэлгээ даах боломжгүй, хүн амьдрах нөхцөлгүй, аюултай орчин бүрдсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. Мөн олон улсын зам дагуу байрладаг учраас хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа учраас Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулахаар болж тендер зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээгээ байгуулжээ. Өнөөдөр /2018.08.24/ аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, аймгийн ХОХБТХ-ийн дарга П.Батсүх ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Дахин төлөвлөлтийн хүрээнд 60 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэхээр “Минж проперти” ХХК шалгарсан. Тэд өнөөдрөөс эхлэн хуучин брак байрыг буулгаж эхэлжээ. Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тус ажил үе шаттайгаар цаашид үргэлжлэн явагдах бөгөөд Ирэх оны зургаа дугаар сард энэхүү барилгын ажил дуусаж ашиглалтад орох юм байна.

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%